Худалдаа Түрээслүүлнэ Шинэ орон сууц Улаанбаатар хот Авто машин

Автотээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхаралд


2015-02-26

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын автотээврийн хэрэгслийн албан татвар төлөх, хураах ажлыг шинэ системээр явуулах болсонтой холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.

   Тус ажлын хүрээнд одоогоор хүчин төгөлдөр мөрдөж байгаа  хуулийн жил бүрийн зургаадугаар сарын 1-ны дотор авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын хураамж, зам ашигласны татвар, төлбөр хураах ажлыг мөрддөг байсныг өөрчлөн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор дараах байдлаар тухайн оны зургаадугаар сарын 1-ний дотор багтаан зохион байгуулахаар боллоо.

 Үүнд:

1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард

3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард

4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард тус тус төлөхөөр заажээ. Тээврийн хэрэгслийн албан татвараа зургаадугаар сарны 1-нээс өмнө төлөөгүй эзэмшигчийг хууль, тогтоомжинд заасан хувь хэмжээгээр торгууль ноогдуулахаар заасан байна.